Цагдаагийн газар хэлтсийн орон тоогоор ажиллаж байгааг өөрчлөх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-22 13:48:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Ковид-19" халдвар улс оронд тархаж буй энэ үед тэргүүн эгнээнд ажиллаж буй Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаа, нөхцөл байдал, тулгамдсан асуудал, 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлуудтай аймгийн удирдлагууд өнөөдөр танилцсан байна.
Энэ үеэр алба хаагчдын орон сууц, бүтэц орон тоо, Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн байрны асуудлыг шийдвэрлэж ажиллах саналыг танилцуулсан аж. Тухайн асуудлыг боломжоороо дэмжиж ажиллахаа аймгийн удирдлагууд илэрхийлсэн байна. Тус Цагдаагийн газар нь 2010 оноос бүтцийн хувьд газар болж үйл ажиллагаагаа явуулж ирсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хэлтсийн бүтэц орон тоогоор ажлаа гүйцэтгэж буй тул хэт ачаалалтай байгаа юм. Жишээ нь автомашиныхаа тоогоор улсдаа хоёрдугаарт ордог аймаг хэрнээ Замын цагдаагийн тасаг нь ердөө таван албан хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Гэтэл суурин болон хөдөлгөөнт хүн амын тоо жил ирэх тусам өссөөр байгаа. Иймд орон тооны бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм.

関連ニュース