ӨМНӨГОВЬ: Сүү, тараг хөтөлбөрөөр хүүхдийн дархлаа, өсөлт хөгжлийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-04 08:30:08

Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Өсөлттэй Өмнөговь” бодлогын хүрээнд хүүхдийн өсөлт, дархлааг дэмжих “Сүү тараг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.


Тус хөтөлбөрт бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил, дархлааг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.


Энэ онд 6769 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хөтөлбөрийг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хэрэгжүүлж, хүүхдүүдийг амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж, шаардлагатай сувиллын үйлчилгээг үзүүлжээ.


Хөтөлбөрийн хэрэгжилтэд эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаа бөгөөд жингийн алдагдалтай хүүхдүүд жингээ нөхжээ.


Хөтөлбөрийн дагуу зорилтот бүлгийн хүүхдүүдэд долоо хоногт нэг удаа 500 гр сүү, 600 гр тараг олгосон бөгөөд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

関連ニュース