Батцэнгэл суман дахь голомтын бүсэд ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-31 11:27:06

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн “Хүндэт тэмдэг”, Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнах тухай Архангай аймгийн Засаг даргын тоот захирамжаар голомтын бүсэд ажилласан Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын нийт алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.

"2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр коронавирусний халдварын тохиолдол Архангай аймгийн Батцэнгэл суманд бүртгэгдсэнээс хойш мэргэжлийн байгууллагын алба хаагч та бүхэн, аймгийн Онцгой комиссын гаргасан шийдвэр, арга хэмжээг төлөвлөлтийн дагуу хурдан шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд бид голомтыг бүрэн хааж чадлаа. Цар тахлын өндөр дэглэмтэй энэ үед цаг хугацаа, эрүүл мэндээ үл хайхран голомтын бүсэд ажилласан алба хаагч нартаа нутгийн ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээн Засаг дарга Д.Золжаргал онцоллоо.

Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр:

1. Ж.Амгаланбаатар

Архангай аймгийн Цагдаагийн газрын хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах байцаагч

2. М.Галбадрах

Аймгийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч

3. Д.Цэрэндорж

Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа

4. А.Тавхайдорж

Аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад

Аймгийн “Тэргүүний ажилтан”-аар:

1. О.Бямбадорж

Аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 51-р ангийн захирагч ахмад

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр:

1. Ж.Мягмар-Очир

Тагнуулын ерөнхий газрын Архангай аймаг дахь хэлтсийн ажилтан, дэслэгч

2. Ц.Билгүүн

Тагнуулын ерөнхий газрын Архангай аймаг дахь хэлтсийн ажилтан, дэслэгч

3. П.Самбуусүрэн

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ариутгагч

4. Б.Оюундэлгэр

Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Лаборатори-эмгэг судлалын тасгийн лаборант

5. А.Жамбалсүрэн

Архангай аймгийн Цагдаагийн газрын Батцэнгэл сум дахь хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч

6. Б.Уртнасан

Зооноз өвчин судлалын төвийн ариутгагч

7. М.Ариунболд

Архангай аймгийн Цагдаагийн газрын шуурхай тасгийн жижүүр мөрдөгч, цагдаагийн дэслэгч

8. Э.Ариун-Эрдэнэ

Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн

9. О.Бэхбат

Архангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн Батцэнгэл сум дахь хэсгийн төлөөлөгч

10. Д.Биндэръяа

Аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч дэслэгч

11. Ё.Баасансүрэн

Аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 51-р ангийн салаан захирагч

12. Б.Анхбаатар

Аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 51-р ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч

13. Л.Отгонбат

Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч-химичин дэд ахлагч

14. А.Даваадорж

Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч-химич дэд ахлагч

15. Д.Одгэрэл

Аймгийн Онцгой байдлын газрын тогооч

関連ニュース