Энэ онд есөн сумын ЭМТ-д парк шинэчлэлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-04 14:37:41

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, Зооноз өвчин судлалын дарга Б.Эрдэнэчимэг болон 19 сумын Эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагч, эмч нартай цахимаар өнөөдөр хуралдлаа.

Цахим хуралдаанаар Цэнхэр, Батцэнгэл, Булган, Төвшрүүлэх, Чулуут, Хайрхан, Хашаат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал зэрэг есөн сумын Эрүүл мэндийн төвийн автомашинуудын парк шинэчлэлтийг 2021 ондоо багтааж шинэчилж, шийдвэрлэхээр болов. Мөн аймгийн ЭМГ, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд эхоны аппарат, бусад тоног төхөөрөмжүүдийг 2021 онд шинээр олгох болсныг дуулгалаа.

関連ニュース