АНУ-ын Гольфын холбоо Трампын талбайд тэмцээн зохион байгуулахаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-01-11 14:06:23

ВАШИНГТОН. /Associated Press/. АНУ-ын мэргэжлийн гольфын холбоо /PGA of America/ дөрвөн том тэмцээнийхээ нэгийг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд  Трампын эзэмшдэг талбай дээр зохион байгуулахаас татгалзжээ.


Трампын дэмжигчид АНУ-ын Конгрессын байр руу дайран орж, эмх замбараагүй дэгдээсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна.


2022 оны PGA аварга шалгаруулах тэмцээн Нью-Жерси муж улс дахь Трампын эзэмшдэг цогцолборт болох ёстой байжээ. Энэ нь эрэгтэйчүүдийн мэргэжлийн гольфын аварга шалгаруулах дөрвөн гол тэмцээний нэг юм.


PGA-ийн тэргүүн Жим Ричерсоны мэдэгдсэнээр, байгууллагын удирдах зөвлөл гэрээг цуцлах хувилбарыг ашиглах талаар санал хураалт явуулж, дэмжсэн байна. 29000 орчим гишүүнтэй PGA Трампын цогцолборт тэмцээн зохион байгуулах гэрээг 2014 онд байгуулжээ.


Трамп АНУ, Их Британид гольфын өөр хэд хэдэн талбай эзэмшдэг байна. 


関連ニュース