Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 29.4 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-21 11:10:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт арилжааны дөрвөн банкны салбар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Арилжааны банкууд Монгол банкнаас зузаатгалаар 22.3 тэрбум төгрөгийг авч, 24.3 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна.

Өнгөрсөн онтой зэрэгцүүлэхэд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 29.4 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 13.6 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 0.3 хувиар өссөн бол, олгосон зээлийн хэмжээ 22.7 хувиар өсч, анхаарал хандуулах зээлийн хэмжээ 2.6 дахин нэмэгдсэн  байна.

2019 онд арилжааны банкууд 54.3 мянган иргэд, аж ахуй нэгжид 161.6 тэрбум төгрөгийн зээл олгосны дотор 113 хүнд 4.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.

関連ニュース