Улсын Онцгой комиссоос иргэдээ татах хөдөлгөөнөө зогсоохыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-27 13:08:11

Архангай /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод "Ковид-19" цар тахлын шинэ голомт хэд хэдэн газар бүртгэгдэж, нөхцөл байдал хүндрэх магадлал үүсээд байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссоос иргэдээ татах хөдөлгөөнийг 01 дүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн зогсоох тухай албан тоот ирүүллээ. Архангай аймаг энэ сарын 25-30-ны хооронд иргэдээ татан авах хуваарийг гаргаж, бүртгэн, эхний ээлжийн 245 хүнийг аваад байсан юм.

Архангай аймгийн Засаг даргын шийдвэрээр нийслэлээс иргэдээ татан авах ажил 2021 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд үргэлжилж байсан боловч ийнхүү Улсын онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Хөдөлгөөн нээх шийдвэр гарсан даруй бүртгэл хийлгэсэн иргэдээ татан авах ажиллагааг дахин үргэлжлүүлэх болно гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

関連ニュース