Их Британи АНЭУ-тай шууд нислэгээ зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Reuters/.
Их Британи Арабын Нэгдсэн Эмират
Улсаас /АНЭУ/ ирэх, очих зорчигч тээврийн шууд нислэгийг баасан гаргаас түр зогсоохоор
болжээ. Дубай-Лондонгийн чиглэл нь олон улсын хамгийн ачаалал ихтэй чиглэлд
тооцогддог юм.
Өмнөд Африкт анх илэрсэн
“COVID-19”-ийн илүү хурдан
халдварладаг бөгөөд вакцинд тэсвэртэй байж болзошгүй хувилбар тархахаас сэргийлэхийн
тулд АНЭУ, Бурунди, Руанда улсыг Их Британи зорчих хөдөлгөөнийг хязгаарлах
жагсаалтдаа нэмж оруулжээ.
“Ингэснээр дээр
дурдсан орнуудад зорчсон юм уу дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хилээр
нэвтрэхийг хориглоно. Харин Британи, Ирландын иргэд болон оршин суух эрхтэй
гуравдагч орны иргэдийг 10 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага
тавин хилээр нэвтрүүлнэ” гэж Их Британийн Тээврийн сайд Грант Шэппс мэдэгдсэн
байна.
Үүнтэй холбогдуулан АНЭУ-ын “Emirates Airways” агаарын тээврийн компани баасан гаргаас Их Британиас ирэх зорчигч тээврийн нислэгийг зогсооно гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мөн Дубайн нисэх буудал Их Британийг зорих тийз захиалсан хүмүүст нисэх буудалд ирэхгүйгээр агаарын тээврийн компанитайгаа холбогдохыг зөвлөсөн мэдэгдэл гаргажээ. Түүнчлэн Их Британийн тээврийн яам АНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа Британийн иргэдэд шууд бус нислэг ашиглахыг зөвлөжээ.