Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-19 14:14:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос кино зураг авалтын ажлаар ирсэн UBS телевиз, УДЭТ-ын 15 уран бүтээлчдийн дотор коронавируст халдварын батлагдсан нэг тохиолдлын явсан зам маршрутын дагуу аймгийн ЗӨСТ-ийн халдваргүйжүүлэлтийн 1, 2-р баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Тухайн иргэний болон хавьтлуудын аймгийн төвд үйлчлүүлсэн дэлгүүр, буудал, ШТС, Чулуут суманд үйлчлүүлсэн дэлгүүр, тусгаарлагдсан байр, тэдний очиж хоносон хот айл зэрэг 20 обьектын 1675 метр квадрат талбайг халдваргүйжүүлсэн байна.

関連ニュース