Төрийн одон, медалиар шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-19 15:20:53

Архангай /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажилласан шилдэг алба хаагч нарыг төрийн одон, медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

- Цэргийн гавьяаны одонгоор ахмад А.Алтанзул,

- БХЯ-ны Хүндэт жуух бичгээр Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч С.Очхүү,

- БХЯ-ны Дайчин алдар-III медалиар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, ахмад Б.Бат-Эрдэнэ,

- БХЯ-ны Эх орны төлөө-II хүндэт тэмдгээр ЗДТГ-ын Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, ахмад Ш.Эрдэнэхүү,

- БХЯ-ны Эх орны төлөө-II хүндэт тэмдгээр ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, ахмад Ж.Эрболд,

- БХЯ-ны Эх орны төлөө-III хүндэт тэмдгээр Тариат сумын ЗДТГ-ын дарга Р.Түмэнбаяр нарыг тус тус шагналаа.

Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Архангай аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр дараах алба хаагч нарыг шагналаа.

Архангай аймгийн Цагдаагийн газар.

-Намхайдагвын Баатархүү

-Дэлгэрсамбуугийн Ган-Очир

Архангай аймгийн Онцгой байдлын газар:

- Пүрэвсүрэнгийн Шижирбаатар

- Базарсадын Жигжидсүрэн

- Пүрэвбазарын Баасандорж

- Түмэн-Ишийн Баттулга

- Дэмрэлийн Баасансүрэн

Архангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб:

- Базарын Бат-Эрдэнэ

- Шаравсүрэнгийн Эрдэнэхүү

- Жамбаагийн Эрболд

関連ニュース