Халдварт өвчний гаралт 46.6 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний хоёр сард 37 хүн халдварт өвчнөөр өвчилжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс халдварт өвчний гаралт 46.6 хувиар буюу 42 тохиолдлоор буурсан байна.
Задалбал, Ихтамир суманд 4, Өндөр-Улаанд 9, Жаргалант суманд 5, Булганд 4, Эрдэнэбулган суманд 6 байгаа нь аймгийн дунджаас дээгүүр гарчээ. Харин бусад
суманд аймгийн дунджаас доогуур байгаа ажээ.
Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 14.6 хувь нь салхин цэцгээр, 73.0 хувь нь бэлгийн
замын халдварт өвчнөөр, 8.1 хувь нь цусан суулгаар, 18.9 хувь нь бусад халдварт
өвчнөөр өвчилсөн байна.