Дотуур байрны сурагчдын шинжилгээг маргааш авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-30 21:59:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сургуулиудын дотуур байр болон айлд амьдардаг 1400 орчим хүүхдийн бүртгэл бий. Эдгээр хүүхдүүдээс PCR шинжилгээ авч байж гэрт нь буцаана.  

Шинжилгээг 3 дугаар сарын 31-ний 10.00 цагаас нэгдсэн журмаар авахаар болжээ.

Хүүхдүүдийн шинжилгээний хариу 4-р сарын нэгний өдрөөс гарч эхэлнэ. Тиймээс 4-р сарын 2-ноос сурагчдыг буцаах ажил эхлэх юм байна.

関連ニュース