Аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-31 17:58:21

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.

-Цагийн байдалтай холбоотойгоор ковидын тусгай эмнэлгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Халдвартын тасаг дахь 30 ор, 03.27-нд Хүүхдийн тасгийг чөлөөлж, нэмэгдүүлсэн 32 ортой эмнэлэг дээр нэмээд 03.30-нд 60 ортой эмнэлгийг Нэгдсэн эмнэлгийн 3 давхарт амбулаторийн блокыг бүрэн чөлөөлж, 03.31-ний байдлаар 120 ортой боллоо. Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг ЭМГ руу, ЭМГ-ыг Эрүүл мэндийг дэмжих төв рүү нүүлгэсэн. Нүүлгэн шилжүүлэлт эхний 12 цагт хийгдэж, дараагийн 12 цагт тоноглоод бэлэн болголоо.

62 ор нь хүнд, хүндэвтэр өвчтөнүүдээ авч эмчлэхээр тоноглосон. Амбулаторийн хэсэгт дэлгэсэн нь хөнгөнийг тусгаарлан эмчлэх хэсэг юм. Ингэж ялгаж эмчлэх, тоног төхөөрөмжийн хүртээмжийг зохицуулах ажлыг хийж байна.

Халдварын нэг эх уурхайгаас гарсан, 2-3 каластр бий. Тандалтын баг сүүлийн 5 хоног цаг алгасахгүй ажиллаж, ойрын болон дам хавьтлуудыг илрүүлж байна. Ойрын хавьтлуудаас нэг бүрчлэн шинжилгээ авч байгаа. Илрүүлсэн тохиолдол болгоныг тусгай эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.

Иргэд, байгууллагуудад анхааруулахад:

Хамтын ажиллагаа маш сайн байж үр дүн гарна. Мэргэжлийн байгууллага, хүчний байгууллага, мөн иргэд, гэр бүл бүр хамтарч ажиллаж байж, эрсдэлийг даван туулна.

Голомтын цар хүрээ өргөн байгаа энэ үед иргэд гэрээсээ гарахгүй байх, маскаа зүүх, бохирдсоны дараа ойр ойрхон солих, бохирдсон маскийг хогийн саванд хаях, гараа байнга угаах шаардлагатай. Хүн хоорондын зай хамгийн чухал байна. Вирус агаар дуслын замаар халдварлаж байгаа учраас шүлс дуслууд буухааргүй боломжийг хангаж харьцах хэрэгтэй.

Битүү чийгтэй, агаарын солилцоо муу орчинд тархалт өндөр байна. Тиймээс агаарыг маш сайн сэлгэх хэрэгтэй. Өрөөний температурыг +5 хэмээс буулгахгүйгээр агаар сэлгээрэй.

Тэрчлэн хоол ундаа зохицуулж хэрэглэх хэрэгтэй. Үндэсний хоолоо зохистой идэхийг чухалчлаарай.

Мөн олон нийтийн сүлжээнд байгаа мэдээллээс үнэн бодитыг ялгах, хэрэггүй мэдээллийг авах хэрэггүй, дархлаа унана.

Эдгээрийг биелүүлэхэд л цар тахлыг даван туулахад таны оролцоо болох юм.

Улаан түвшинд шилжсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үед стратегийн чухал байгууллагуудын цөөн ажилнтууд ажиллаад, бусад бүх хүнийг гэрээсээ ажиллах нөхцөлийг байгууллагын удирдлагууд хангах хэрэгтэй.

Халдваргүй орон нутаг руугаа халдвартай бүсээс гарч очих хэрэггүй. 4-р сарын 11-нийг хүртэл иргэд тэвчээртэй байж, түвшин түвшиндээ хариуцлагатай хандаж, цар тахлыг даван гарна гэдгийг уриалж байна.

関連ニュース