Мал, амьтны сэг зэм устгах ажил 48 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон 79608 мал, амьтны сэг зэм байгаагаас 38232-ыг нь устгаад байна.
Үүнд: тэмээ 3, адуу 1720, үхэр 4904, хонь 16750, ямаа 13753, амьтан 202-ыг цуглуулж устгасан байна. Энэ ажлыг 3-р сараас эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 48 хувьтай байгааг аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.