Сүүлийн 24 цагт Өлзийт сумаас 7 шинэ тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-23 16:43:55

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 276 сорьцод шинжилгээ хийхэд Өлзийт суманд шинээр 7 тохиолдол бүртгэгдэв.


Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 349 боллоо. Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 

2021 онд:   Эрдэнэбулган – 187 

Хайрхан – 31 

Эрдэнэмандал – 59 

Чулуут – 17 

Ихтамир – 1 

Цэнхэр – 14

Хотонт – 5 

Тариат – 1 

Өлзийт – 31 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

Эмнэлэгт хэвтэж байгаа: 36

Эмнэлгээс гарсан: 313

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 16, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 20 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 31, хүндэвтэр 4, хүнд 1 иргэн байна.

Нийт коронавируст халдварын батлагдсан 349 тохиолдлын хамгийн бага нь 10 сартай, хамгийн өндөр настай нь 88, дундаж нас 31.4 гэсэн бүртгэл мэдээлэлтэй байна. Сүүлийн 24 цагт 8 обьектын 512 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

関連ニュース