Сүүлийн 24 цагт 23 тохиолдол нэмж бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-18 17:51:06
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 585 сорьцод PCR шинжилгээ хийснээс шинээр Эрдэнэбулганд 13, Хашаат 5, Төвшрүүлэх 3, Цэнхэр 2, нийт 23 тохиолдол илэрчээ. Ийнхүү аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 830 боллоо.
Эмнэлэгт хэвтэж байгаа: 278 /2 тохиолдол УБ-т хэвтсэн, ӨЭМТ хяналтад 51/, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 499 тохиолдол байна. Одоогийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 111, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 18, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 22, Хашаат сумын эрүүл мэндийн төвд 48, Хотонт сумын эрүүл мэндийн төвд 17, Чулуут сумын эрүүл мэндийн төвд 15, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд 21, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвд 9, Цэнхэр сумын эрүүл мэндийн төвд 15, Батцэнгэл сумын эрүүл мэндийн төвд 2 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
Ойрын хавьтлын хүний тоо: 5701 /нийт өссөн дүнгээр/, гэрийн тусгаарлалтад байгаа – 1451 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 18-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 50169, II тунд – 44743 хүнийг хамруулаад байна.
Сүүлийн 24 цагт 9 обьектын 329 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
関連ニュース