Сүүлийн 24 цагт 45 тохиолдол шинээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-27 12:29:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 443 хүнд PCR шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр шинээр илэрсэн тохиолдол 45 байна. Үүнд: Батцэнгэл-1, Чулуут -2, Цэнхэр -2, Тариат -2, Өлзийт -1, Хашаат -3, Өндөр-Улаан -3, Төвшрүүлэх -2, Цахир -3, Эрдэнэбулган -21, Цэцэрлэг -5 тус тус бүртгэгдэв. 

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 1323 боллоо.

Нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 531, Үүнээс: Эмнэлэгт эмчлүүлэгчийн тоо: 359, ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа хүний тоо: 171 

Сүүлийн 24 цагт 14 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан ба тусгай эмнэлгүүдээс эмчлэгдэн гарсан нийт хүний тоо 771 боллоо.

関連ニュース