Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-30 19:13:54
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны захиалгаар ‘’Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв’’-ийг барьж байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй тус төв ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт хийх, боловсрол олгох, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон давуу тал бий болох юм.
Хөгжлийн төвийн барилгын ажлыг энэ сард эхлүүлсэн ба 2021 онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгааг гүйцэтгэгч ‘’ЖАМ’’ ХХК-ийн ажилтнууд хэлж байна. Өнөөдөр төслийн зохицуулагч Ж.Мөнхзул, төслийн инженер Д.Энхбаатар нар Засаг дарга Д.Золжаргалтай уулзаж, санал солилцон барилгын үйл явцтай газар дээр нь танилцжээ. Орон нутгийн удирдлагын зүгээс цаашид энэ ажилд анхаарал хандуулж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
関連ニュース