41 тохиолдол нэмэгдэж, 53 хүн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт шинжилсэн 540 сорьцоос 41 тохиолдол батлагджээ. Тодруулбал:
Батцэнгэл-1, Эрдэнэмандал-1, Чулуут-3, Ихтамир-5, Хотонт-1, Тариат-7, Төвшрүүлэх-1, Хангай-1, Цахир-6, Эрдэнэбулган-12, Цэцэрлэг-3 байна.
41 тохиолдлын эх үүсвэр, хавьтал:
Гэр бүлийн хавьтал 30
Эх үүсвэр тодорхойгүй 3
Зөөвөрлөгдсөн 3
Ажлын газрын хавьтал 3
Нийтийн үйлчилгээний газартай холбоотой 1
Эмнэлгийн орчинд 1 байна.
Батлагдсан тохиолдол нийт 1616 боллоо.
Өчигдөр 53 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Үүнд: Хангай 2, Цэцэрлэг 2, Хашаат 3, Хотонт 14, Цэнхэр 10, Төвшрүүлэх 1, Хоршоолол 4, Тариат 5, Нэгдсэн эмнэлэг 12 хүн. Нийт 1616 тохиолдлын 1016 нь буюу 62,9 хувь нь эдгэрсэн.
Нийт нас баралт: 2
Эмчлүүлж байгаа 569: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 294: Ихтамир 2, Чулуут 10, Хангай 3, Өндөр-Улаан 10, Жаргалант 9, Цэцэрлэг 13, Хайрхан 10, Батцэнгэл 13, Өлзийт 14, Өгийнуур 16, Хашаат 12, Хотонт 7, Цэнхэр 31, Төвшрүүлэх 12, Цахир 3, Тариат 48, Нэгдсэн эмнэлэг 81.
Биеийн байдал: Хөнгөн 266, хүндэвтэр 21, хүнд 6, маш хүнд 1.
Хоршооллын тусгай эмнэлэг чөлөөлөгджээ.
-ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж буй - 275
Ар Мөнгөнчагнуур - 121, Ар Мөнхжин - 93, Ар Манал - 61
-Эмчлүүлэгчдийн нас:
0-5 нас: 30
6-15 нас: 44
16-39 нас: 96
40-59 нас: 80
60-аас дээш: 44
-Ойрын хавьтал - 8387 /Нийт өссөн дүнгээр, урд өдрийнхөөс 72-оор өссөн/
-Тусгаарлах байранд - 3 /Батцэнгэл сум/
-Гэрийн тусгаарлалтад – 2172 /Урд өдрийнхөөс 58-аар буурсан.
Аймгийн хэмжээнд 07.03-ны 00:00 цагийн байдлаар I тунд – 52777, II тунд – 46408 хүнийг дархлаажуулсан байна.
ЗӨСТ халдварын тохиолдол батлагдсан 9 объектын 562 м2 талбайд халдваргүйтгэл хийжээ.