Сүүлийн 24 цагт 624 сорьцоос 20 тохиолдол батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-08 13:17:33

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 544 хүнд хийсэн PCR шинжилгээнээс 15 тохиолдол, 80 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 5 тохиолдол батлагдаж, нийт 624 шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 20 байна. Үүнээс Чулуут-1, Цэнхэр-1, Тариат-2, Өлзийт-2, Өгийнуур-2, Эрдэнэбулган-12 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 1755 боллоо.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 630, нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 491 байна.

Үүнээс: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй -221, ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа хүний тоо: 270, Эмчлэгдэн гарсан хүний тоо: 1199 / 68.3 хувь / Сүүлийн 24 цагт нас баралт гараагүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тоо: 8930 /нийт өссөн дүнгээр/

Тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд – 3 / Батцэнгэл суманд/

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад байгаа иргэд – 1829.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 07-р сарын 08-ны өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 53261, II тунд – 46789 хүнийг хамруулаад байна.

Батлагдсан 1755 тохиолдлоос: Вакцины эхний тун аваад халдвар авсан хүн – 98 / 5.6 хувь /Вакцины 2 дахь тун аваад халдвар авсан хүн – 536 / 30.5 хувь / байна.

Зоонозын өвчин судлалын төв халдварын тохиолдол батлагдсан 28 объектын 2890 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

関連ニュース