Нийт батлагдсан тохиолдлын 86.7 хувь нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.mn
2021-07-21 18:13:07

Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймагт сүүлийн 24 цагт 164 хүнд PCR шинжилгээ хийснээс 15 тохиолдол, 115 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийснээс 8 тохиолдол батлагдаж, нийт 279 шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 23 байна. Үүнд: Эрдэнэмандал 5, Чулуут 1, Өлзийт 2, Жаргалант 4, Хашаат 1, Өндөр-Улаан 1, Эрдэнэбулганд 9 байна. 

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 2204 боллоо. 

Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 630

Нийт эмчлүүлж байгаа - 301

Үүнээс: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй -161

ӨЭМТ-ийн хяналтад гэрээр эмчлүүлж буй - 140

Эдгэрсэн -1911 / 86.7хувь /

関連ニュース