"Сүүн Залаа" сүү, бяслагны үйлдвэр нээгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-13 12:27:56

Архангай /МОНЦАМЭ/. Тариат сумын Бөөрөлжүүт багийн төв дээр байгуулагдсан "Сүүн Залаа" сүү, бяслагны үйлдвэр нээлтээ хийжээ. Швейцарь технологиор үйлдвэрлэх сарлагийн сүүний бяслаг, сири, шар сүүний ундаа нь дотоод, гадаад зах зээлд үйлдвэрлэгдэн гарах ба байгалийн гаралтай иодын агууламжтай бүтээгдэхүүнүүд ажээ. Малын сүү болон бусад ашиг шимийг эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд гаргах нь тус үйлдвэрийн туйлын зорилго аж.

Нээлтэд Архангай аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газрын мэргэжилтнүүд, үйлдвэрийн болон сумын удирдлагууд, малчдын төлөөлөлөөс оролцож, бүтээгдэхүүний амталгаа хийн үйлдвэртэй танилцсан байна.

関連ニュース