Сүүлийн 24 цагт 37 тохиолдол илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 181 хүнд PCR шинжилгээ хийгдсэнээс 34 тохиолдол, 64 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийгдсэнээс 3 тохиолдол батлагдаж, нийт 245 шинжилгээнээс шинээр илэрсэн тохиолдол 37 байна. Үүнд: Ихтамир 1, Цэнхэр 1, Тариат 3, Жаргалант 7, Эрдэнэбулган 24, Цэцэрлэг 1 бүртгэгдсэн байна. Ингэснээр Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 1954 боллоо.
Аймгийн хэмжээнд дэлгэсэн тусгай эмнэлгийн тоо – 23, дэлгэсэн орны тоо - 630
COVID-19 өвчний улмаас нийт эмчлүүлж байгаа хүний тоо - 277
Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн тоо: 156
ӨЭМТ-ийн хяналтанд гэрээр эмчлэгдэж байгаа хүний тоо: 121
Эмчлэгдэн гарсан хүний тоо: 1647 / 84.2 хувь /