Хичээл сургалтыг цахимаар эхлүүлэх санал гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. АОК-оос хичээлийн шинэ жилтэй холбоотой шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд маргааш хуралдах аж.
Аймгийн Шуурхай штабаас авсан мэдээллээр халдварын нөхцөл байдлаас хамааран зарим сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, мөн вакцинд хамрагдаагүй насны хүүхдүүдийн хичээл сургалтыг цахимаар явуулах зэрэг саналыг эрүүл мэнд, боловсролын байгууллагаас гаргаад байгаа гэв.
Албан бус мэдээллээр зарим сургуулийн ажилтнуудаас халдвар илэрсэн байна.