ЕБС-ийн ахлах болон дунд ангийн 8957 сурагч танхим болон цахимаар хичээлээ эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021
оны 09 дүгээр сарын нэгний өдрийн а/509
тоот захирамжаар сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн 1-5-р ангийн
хичээлийг аймгийн хэмжээнд цахим хэлбэрт шилжүүлээд байна. Аймгийн хэмжээнд
улбар шар түвшинд ажиллаж байгаа тул түр журмын 2.2.2 дахь заалтын дагуу 6-12
ангийн 25 сургуулийн 340 бүлэг 566 дэд бүлэгт хуваагдан дунд ангийн 6016, ахлах
ангийн 2941 сурагч танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээл сургалтын үйл
ажиллагааг эхлүүлээд байна. 2021-2022 оны хичээлийн жилд нийт 1-р ангид 2103
хүүхэд бүртгүүлэн, суралцах ажээ.