Архангайд ковидоор 12 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай / МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 402 сорьцноос 98, түргэвчилсэн оношлуурын 304 шинжилгээнээс 56, нийт 154 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал:
Батцэнгэл-1, Хайрхан-10, Эрдэнэмандал-2, Чулуут-1, Ихтамир-3, Цэнхэр-2, Хотонт-6, Тариат-6, Өлзийт-23, Өгийнуур-6, Хашаат-2, Өндөр-Улаан-6, Төвшрүүлэх-2, Хангай-3, Цахир-2, Цэцэрлэг-2, Эрдэнэбулган-77.
Батлагдсан нийт 4542 тохиолдолтой болов.
Өчигдөр 43 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Ихтамир 4, Тариат 1, Өндөр-Улаан 6, Эрдэнэмандал 4, Өгийнуур 7, Хашаат 8, Цэнхэр 2, Нэгдсэн эмнэлэг 11. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 32 эдгэрсэн.
Нийт 4542 тохиолдлын 3482 нь буюу 77,6% нь эдгэрсэн.
Нийт нас баралт: 12 /Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 77 настай, эрэгтэй, 79 настай, эмэгтэй нас баржээ/
Эмчлүүлж байгаа 910: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 531: Ихтамир 32, Чулуут 6, Хангай 28, Тариат 25, Өндөр-Улаан 26, Эрдэнэмандал 25, Жаргалант 20, Цэцэрлэг 3, Хайрхан 25, Батцэнгэл 30, Өлзийт 15, Өгийнуур 28, Хашаат 17, Хотонт 19, Цэнхэр 38, Төвшрүүлэх 14, Булган 18, Цахир 23, Хоршоолол 4, Нэгдсэн эмнэлэг 97, Сувд тусгай эмнэлэг 38. Биеийн байдал: Хөнгөн 442, хүндэвтэр 81, хүнд 4, маш хүнд 4.
ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлэгдэж байгаа 379:
Ар Мөнгөнчагнуур - 159, Ар Мөнхжин - 91, Ар Манал - 129
Эмчлүүлэгчдийн нас:
0-5 нас: 100
6-15 нас: 194
16-39 нас: 376
40-59 нас: 153
60-аас дээш: 38
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2245 /Урд өдрийнхөөс 275-аар өссөн/
Аймгийн хэмжээнд 09.03-ны 00:00 цагийн байдлаар I тунд 59844, II тунд 55066, III тунд 700 хүнийг дархлаажуулсан байна.