Сүүлийн 24 цагт 174 тохиолдол батлагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-06 12:52:28

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 404 сорьцоос 107, түргэвчилсэн оношлуурын 161 шинжилгээнээс 67, нийт 174 тохиолдол батлагджээ.  

Өчигдөр 51 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Ихтамир 7, Эрдэнэмандал 1, Жаргалант 2, Өлзийт 7, Өгийнуур 1, Цэнхэр 3, Төвшрүүлэх 2, Булган 1, Цахир 11, Нэгдсэн эмнэлэг 18. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 28 хүн эдгэрсэн.

Нийт 4830 тохиолдлын 3651 нь буюу 75,6% нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 13 /Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 69 настай, эмэгтэй нас баржээ/

Эмчлүүлж байгаа 1033: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 628: Ихтамир 40, Чулуут 7, Хангай 30, Тариат 33, Өндөр-Улаан 33, Эрдэнэмандал 27, Жаргалант 21, Цэцэрлэг 4, Хайрхан 30, Батцэнгэл 19, Өлзийт 37, Өгийнуур 36, Хашаат 18, Хотонт 25, Цэнхэр 38, Төвшрүүлэх 15, Булган 15, Цахир 25, Хоршоолол 2, Нэгдсэн эмнэлэг 115, Сувд тусгай эмнэлэг 58. Биеийн байдал: Хөнгөн 505, хүндэвтэр 113, хүнд 7, маш хүнд 3.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 405:

Ар Мөнгөнчагнуур - 172, Ар Мөнхжин - 105, Ар Манал - 128

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 71

6-15 нас: 123

16-39 нас: 435

40-59 нас: 315

60-аас дээш: 89

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2736 /Урд өдрийнхөөс 316-аар өссөн/

Аймгийн хэмжээнд 09.06-ны 00:00 цагийн байдлаар I тунд 59896, II тунд 55216, III тунд 885 хүнийг дархлаажуулсан байна.

関連ニュース