Нийт тохиолдлын 75.6 хувь нь эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 344 сорьцоос 56, түргэвчилсэн оношлуурын 107 шинжилгээнээс 35, нийт 91 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал:
Батцэнгэл-2, Эрдэнэмандал-1, Ихтамир-3, Цэнхэр-6, Цэнхэр-3, Тариат-6, Өлзийт-4, Өгийнуур-7, Төвшрүүлэх-9, Цахир-3, Эрдэнэбулган-53.
Батлагдсан нийт тохиолдол 4921 болов.
Өчигдөр 36 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Ихтамир 3, Өндөр-Улаан-7, Өлзийт 4, Өгийнуур 1, Хашаат 1, Хотонт 7, Булган 2, Нэгдсэн эмнэлэг 11. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 31 эдгэрсэн.
Нийт 4921 тохиолдлын 3718 нь буюу 75,6% нь эдгэрсэн.
Нийт нас баралт: 14 /Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 71 настай, эмэгтэй нас баржээ/
Эмчлүүлж байгаа 1049: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 645: Ихтамир 39, Чулуут 7, Хангай 30, Тариат 41, Өндөр-Улаан 26, Эрдэнэмандал 28, Жаргалант 21, Цэцэрлэг 4, Хайрхан 30, Батцэнгэл 21, Өлзийт 39, Өгийнуур 42, Хашаат 17, Хотонт 20, Цэнхэр 38, Төвшрүүлэх 16, Булган 13, Цахир 26, Хоршоолол 2, Нэгдсэн эмнэлэг 123, Сувд тусгай эмнэлэг 62. Биеийн байдал: Хөнгөн 525, хүндэвтэр 107, хүнд 7, маш хүнд 6.
ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 404:
Ар Мөнгөнчагнуур - 159, Ар Мөнхжин - 110, Ар Манал - 135
Эмчлүүлэгчдийн нас:
0-5 нас: 82
6-15 нас: 126
16-39 нас: 442
40-59 нас: 294
60-аас дээш: 95
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2801 /Урд өдрийнхөөс 65-аар өссөн/
Аймгийн хэмжээнд 09.07-ны 00:00 цагийн байдлаар I тунд 59933, II тунд 55311, III тунд 1111 хүнийг дархлаажуулсан байна.
Батлагдсан 4921 тохиолдлоос 2823 вакцинтай хүн халдвар авсан. Үүнээс:
1 тунтай – 217 - 4.4%
2 тунтай – 2606 - 52.9%
ЗӨСТ халдварын тохиолдол батлагдсан 16 объектын 386 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн.