Нэгдсэн эмнэлэгт 4625000 төгрөгийн хамгаалах хувцас хэрэглэл хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-09 17:33:18

Архангай /МОНЦАМЭ/. Цар тахлын үеийн нөхцөл байдал хүндэрч буй энэ цаг үед ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс Архангай аймгийн Ардчилсан намын хорооноос аймгийн Нэгдсэн эмнэлэгт хамгаалалтын хувцас хэрэгсэл хандивлалаа.

Нийт 4,625,000 төгрөгийн үнэ бүхий халдвар хамгааллын хэрэгсэл буюу тусгай хэрэгцээний малгай 3000 ширхэг, нүдний шил 3000 ширхэг, нүүрний хаалттай маск 500 ширхэг гэх мэт бараа бүтээхдэхүүн хандивласныг аймгийн намын хорооны дарга Д.Золжаргал гардуулан өгчээ. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд Архангай аймгийн Ардчилсан намын хорооноос өнгөрсөн гурван сард Онцгой комисст 4,000,000 төгрөгийн мөнгөн хандив өгч байсан юм. 

Энэ удаа мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт болон 19 сумын Эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1,000,000 төгрөгийн халдвар хамгааллын бараа бүтээгдэхүүн хүргүүлсэн тухай намын дарга Д.Золжаргал онцлон дурдлаа. 

関連ニュース