Цагдаагийн газрын албан хэрэгцээнд хоёр машин өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-29 13:28:17

Архангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатаар ахлуулсан ажлын баг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт ажиллажээ.

Тэрээр байгууллагын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчдад Цагдаагийн Ерөнхий газраас баримталж буй бодлого чиглэл хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулан, тэднээс  санал хүсэлт авч,  удирдах албан тушаалтнуудыг түвшин тогтоох шалгалтад хамруулжээ.

Энэ үеэр тус газрын албан хэрэгцээнд зориулан БНСУ-д үйлдвэрлэсэн "KIA RIO", "KIA SPORTAGE" маркийн хоёр автомашиныг хүлээлгэн өгсөн байна.

関連ニュース