Цэцэрлэгт хүрээлэнд 280 хуайс мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Булган сумын ЗДТГ-аас намрын мод тарих өдрийг зохион байгуулж, Eрөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв зэрэг төрийн байгууллагууд хамтран нийт 280 ширхэг хуайс модны үрсэлгээг сумын цэцэрлэгт хүрээлэнд тарьжээ.
Цаашид ч хавар, намрын мод тарих өдрөөр энэхүү цэцэрлэгт хүрээлэнд иргэдийг оролцуулан мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлнэ хэмээн сумын Засаг дарга Ц.Төрхүү хэлж байв.
Энэ үeр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Цэрэннадмид нар сум орон нутгийн ажилтай танилцаж, мод тарьсан байна.
Мөн багшийн хөгжлийг дэмжих үүднээс сургуулийн хамт олонд 5 ширхэг нөүтбүүк, 3 принтeр, цэцэрлэгийн хамт олонд нөүтбүүк болон даралтат хөгжмийг өгчээ.