Сүүлийн 24 цагт 141 тохиолдол батлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 241 сорьцоос 83, түргэвчилсэн оношлуурын 173 шинжилгээнээс 58, нийт 141 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 7970 болов.
Өчигдөр тусгай эмнэлгүүдээс 91, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлсэн 54, нийт 145 хүн эдгэрсэн.
Нийт 7970 тохиолдлын 6807 нь буюу 85,4 хувь нь эдгэрсэн.
Нийт нас баралт: 23
Эмчлүүлж байгаа 1155: Үүнээс: 24 тусгай эмнэлэгт - 773:
Биеийн байдал: Хөнгөн 600, хүндэвтэр 145, хүнд 23, маш хүнд 5.
ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 405:
Ар Мөнгөнчагнуур - 205, Ар Мөнхжин - 106, Ар Манал - 94
Эмчлүүлэгчдийн нас:
0-5 нас: 145
6-15 нас: 182
16-39 нас: 418
40-59 нас: 298
60-аас дээш: 112
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2696
Аймгийн хэмжээнд I тунд 60245, II тунд 56080, III тунд 7076 хүнийг дархлаажуулсан байна.