Коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 25 болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-02 16:15:14

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 206 сорьцоос 44, түргэвчилсэн оношлуурын 236 шинжилгээнээс 91, нийт 135 тохиолдол батлагдаж, нийт тохиолдол 8251 болов.

Өчигдөр тусгай эмнэлгүүдээс 91, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлсэн 35, нийт 126 хүн эдгэрсэн.

Нийт 8251 тохиолдлын 7114 нь буюу 86,2 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 25 /Өчигдөр нас баралт 2-оор нэмэгдлээ/

Эмчлүүлж байгаа 1134: Үүнээс: 24 тусгай эмнэлэгт - 777

Биеийн байдал: Хөнгөн 630, хүндэвтэр 231, хүнд 21, маш хүнд 3.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 357:

Ар Мөнгөнчагнуур - 189, Ар Мөнхжин - 95, Ар Манал - 73

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 142

6-15 нас: 166

16-39 нас: 416

40-59 нас: 299

60-аас дээш: 111

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 2671

Аймгийн хэмжээнд I тунд 60259, II тунд 56116, III тунд 7284 хүнийг дархлаажуулсан байна.


関連ニュース