Оны эхний найман сард 1177 хүүхэд төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 8 сард 1171 эх төрж, 1177 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 63 хүүхдээр нэмэгдсэн байна. Төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл хоёр гарсан бол 1-5 насны хүүхдийн эндэгдэл гурав, нялхсын буюу 1 хүртэл насны хүүхдийн нас баралт 11 гарчээ.
Вакцинжуулалтад хамрагдвал зохих 2 хүртэлх насны хүүхдийн 97.7 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Өндөр-Улаан, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Цахир сум 100.0 хувь хамруулжээ.
Аймгийн эмнэлгийн байгууллагууд 551 ор, амбулаторийн 98 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 235.8 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 117.0 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Мөн 12.8 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ.