Шуурхай дуудлагын төвтэй болж дугаараа шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-06 14:38:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Дархан-Ус суваг" ХК Call center буюу дуудлагын төвийн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Ингэснээр хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс дуудлага хүлээн авах утасны дугаар өөрчлөгдөж 7533-3737 болсон аж.

Нийтийн зориулалттай орон сууцны айл өрхийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийлгэх дуудлага өгөх, усны төлбөр тооцооны талаар мэдээлэл авах, төлбөр тооцоо хийх банкны дансны мэдээлэл, төв диспетчертэй холбогдохыг хүсвэл "Дархан-Ус суваг" ХК-ийн шуурхай дуудлагын төвийн 7533-3737 дугаарт холбогдож авах ажээ.

関連ニュース