Парк шинэчлэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-07 10:56:27

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” хэрэгжсэн.

Тус төслийн хүрээнд гал унтраах тусгай зориулалтын автомашиныг Архангай аймгийн Онцгой байдлын газарт нийлүүлснийг өнөөдөр хүлээн авчээ. Энэхүү тусгай зориулалтын автомашин нь манай орны цаг агаарын нөхцөлд тохируулан хийсэн бөгөөд -40C +40C-д ажиллах боломжтой тусгай тоноглолтой аж. Мөн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй хүчитгэсэн полистер материалаар хийсэн ба шуурхай ажиллах боломжтой 80 метр урт дамар бүхий хоолойтой өндөр даралтын хушуу, “Holmatro” загварын олон үйлдэлт аврах ажиллагааны багаж, WARM загварын татагч төхөөрөмжтэй ажээ.

関連ニュース