Цөм сүргийн хээлтүүлэгч малыг үржүүлэгт ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-07 16:42:39

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цөм сүргийн үржлийн төв нь 2021 онд бог малын 200 толгой хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавьж, нийт бог малын 300 толгой хээлүүлэгч малыг үржүүлэгт ашиглаж байна. Үүнээс мах ноосны чиглэлийн 2-4 насны “Хөвсгөлийн цагаан уул” үүлдрийн 100 толгой хуц, “Баяд” үүлдрийн 150 толгой хуц, “Тамир” үүлдрийн хэсгийн 50 толгой хуцыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн малчдын захиалгаар гэрээ хийж, хээлтүүлэгт ашиглах ажлыг зохион байгуулах аж.

Мөн махны чиглэлийн “Суффолк”, “Эдильбай” үүлдрийн хуцаар Цэнхэр, Өндөр-Улаан сумын 250 толгой эм хонинд зохиомол хээлтүүлэг хийнэ гэлээ. 

Цөм сүргийн үржлийн төв нь энэ оны 7, 8 дугаар сард Батцэнгэл, Цэнхэр, Ихтамир сумын малчдын захиалгаар “Сэлэнгэ”, “Герфорд” үүлдрийн бухын гүн хөлдөөсөн үрээр 80 толгой үнээнд зохиомол хээлтүүлэг хийсэн байна. 


関連ニュース