Нярайн сонсгол шалгах, оношлох төхөөрөмжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-08 11:03:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Батжаргал АНУ-ын “Хүүхдийн Глобал сан”-д орон нутагтаа нярайн сонсгол шалгах, эрт илрүүлэг хийх төхөөрөмжтэй болох тухай хүсэлт уламжилснаар энэ сарын 7-нд төхөөрөмжөө гардан авчээ.

20 сая төгрөгийн өртөг бүхий нярайн сонсгол шалгах, оношлох төхөөрөмжийг аймгийн Төрөх тасагт байршуулсан байна.

Энэ мэргэжлийн тоног төхөөрөмжийг орон нутагт одоогоор хоёр аймаг ашигладаг байна. 

Төхөөрөмжийн тусламжтай аймгийн нярай болон бага насны хүүхдүүд урьдчилан сэргийлэх оношилгоонд хамрагдаж, эмчлүүлэх боломжтой юм. 

Ташрамд, манай улсад төрж байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эрт илрүүлэх, эмчлэх, тусламж үйлчилгээг авч чадаагүйгээсээ болж ерөнхий боловсролын сургуульд тэгш хамрагдаж чаддаггүй. Цаашлаад нийгмийн үйл ажиллагаанд оролцох нөхцөл бүрддэггүйг эмч, судлаачид хэлдэг. 

Сонсгол бууралтыг нярайд нь илрүүлж, тохирсон эмчилгээ хийх нь илүү үр дүнтэй байдаг байна.

関連ニュース