"БМНС" ХХК гуу жалга, орхигдсон карьерт техникийн нөхөн сэргээлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-03 17:26:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг "БМНС" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт ашиглаад эзэнгүй орхисон карьерт техникийн нөхөн сэргээлт хийж байна.

МСҮТ-ийн зүүн урд зүгт байрлах энэхүү карьер нь 6 орчим га талбайг эзэлдэг. Барилгын хог хаягдал, малын сэг зэмээр дүүрч хогийн цэгийн түвшинд хүрсэн байжээ. 

Мөн "БМНС" ХХК нь өөрийн хөрөнгөөр Цогт-Уулын арын гудамжинд хур борооноос шалтгаалж эвдэрсэн гуу жалгыг тэгшилж, зассан байна. 

Аймаг сумын удирдлагууд тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд засварласан гуу жалга, карьерын техникийн нөхөн сэргээлтийг газар дээр нь очиж танилцжээ. 

Ташрамд дурдахад, тус компани Архангай аймгийн 2018 оны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг компаниар шалгарч байжээ.

関連ニュース