Газар хөдлөлт малчдад тэнгэр дуугарах мэт мэдрэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай сумын нутагт өнөөдөр хоёр удаа
давтан газар хөдөллөө. Эхний газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 09.04.56 цагт, сумын төвөөс баруун урт зүгт 32 км буюу Тэрх багийн Мөрөн хэмээх
газрын Зүүн жалга, Хайрхандулаан уул орчимд 4.3 магнитудын хүчтэй хөдөлсөн бол
энэ газар хөдлөлтийн давтан нь 14.59.16 цагт сумын төвөөс мөн баруун урд
зүгт 26 км-т 3.9 магнитудын хүчтэй болжээ.
Эл газар нь
эзэнгүй хээр газар байсан ба ойролцоох малчдад газар хөдлөлт тэнгэр дуугарах
мэт таван удаа дуугарч мэдрэгдсэн байна. Харин сумын төвийн иргэдэд
мэдрэгдээгүй байна.
Архангай аймгийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн
Цэцэрлэг салбар нь өнөөдөр өглөө станцын газар хөдлөлтийг бүртгэх багажид бүртгэгдсэн
мэдээллийн дагуу сумын Засаг даргаас мэдээлэл авсан байна.