Хангай суманд дахин 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хангай сумын төвөөс баруун зүгт 31 км зайд Тэрх багийн Мөрөнгийн зүүн жалга хэмээх газарт өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:44:28 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар зүйн байршлыг өргөрөг, уртрагаар харвал 47.77 99.02 гэсэн солбицолд болсон ба өмнөх хоёр удаагийн газар хөдлөлттэй адил нэг газарт болжээ.
Шуурхай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Архангай Цэцэрлэг салбараас мэдээллээ.
Хангай сум нь аймгийн төвөөс баруун зүгт 230 км алслагдсан сум юм.