18 суманд 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-09 16:55:13

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил /нэмэлт санхүүжилт/-ийн төсөл хэрэгжиж байгаа. 2018 оноос хойш төслийн хүрээнд нийт 18 суманд 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Үүнд, инженерийн хийцтэй гүн өрмийн худаг-61, өвс тэжээлийн агуулах саравч-2, хүнсний ногооны зоорь -1, бог мал угаах банн -22, Бизнес инкубатор төвийн барилга-1, биенес инкубатор төвийн тохижилт-1,  ажлын байр-4-г засварлаж, малчдын сургалт мэдээллийн төв-3-г тохижуулж, 32 толгой үржлийн мал худалдан авч, гурван ААН-д тоног төхөөрөмжийн дэмжлэг, оготно устгах төхөөрөмж -15, мал үржлийн технологийн багаж тоног төхөөрөмж-1 иж бүрдэл, 3 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 3 сумын эрсдэлийн санд тус бүр 20,0 сая төгрөг төвлөрүүлэх зэрэг хөрөнгө оруулалтын ажлуудыг хийсэн байна. 


Мөн Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх суманд ХАА-н  чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 9 ААН, 14 иргэн 727,5 сая төгрөгийн төслийн зээлд хамрагдсан байна.

 

Хамгийн сүүлд төслийн хүрээнд 2021 онд батлагдсан төсөв төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамтарсан санхүүжилтээр Эрдэнэбулган, Эрдэнэмандалд, Хотонт, Булган, Төвшрүүлэх, Жаргалант, Цэцэрлэг, Өлзийт, Хотонт гэсэн есөн суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 11 худаг, Хотонт суманд өвс тэжээлийн агуулах, саравч, Эрдэнэбулган суманд хүнсний ногооны зоорийг шинээр барьж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн аймгийн ХХААГ-ын дэргэдэх “Бизнес-инкубатор төв”-ийг сургалтын зориулалтаар тохижуулж, ажлын байрыг дэмжих зорилгоор 3 аж ахуй нэгжид 20,0 сая төгрөгийн шаардлагатай  тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч суурилуулж өгчээ.

関連ニュース