Польшийн аюулаас хамгаалах хүчнийхэн 100 орчим цагаачийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-19 13:43:47

ВАРШАВ. /Anadolu/. Беларусьтай залгаа хилээр хууль бусаар нэвтэрсэн 100 орчим цагаачийг аюулаас хамгаалах хүчнийхэн баривчилсан гэж Польшийн Батлан хамгаалахын яам пүрэв гарагт мэдээлжээ.


Беларусьчуудаар ахлуулсан цагаачдыг Польшийн зүүн хойд нутгийн Дубиче-Церкевне суурингийн орчмоос баривчилсан гэж тус яам “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.


Беларусийн цэргүүд хилийн хашааг эвдэн онгойлгосны дараа цагаачид Польшийн цэргүүд рүү чулуу шидэж анхаарлыг нь сарниулаад хууль бусаар хил нэвтэрсэн гэж үзэж байгаа аж.


Иймд Батлан хамгаалахын яам хилийн сууринд цагаачдыг Польшийн цэргүүд рүү халдахад хүргэсэн хэмээн Беларусийн тусгай хүчнийг буруутгаж байгаа юм байна.


Энэ оны наймдугаар сараас хойш Беларусьтай хиллэдэг Европын Холбооны /ЕХ/ орнууд болох Литва, Латви, Польшийн хилийг хууль бусаар давахыг оролдсон тохиолдлын тоо эрс өсжээ.


Тухайлбал, Беларусь-ЕХ-ны хилээр энэ он гарсаар 8000 гаруй хүн хууль бусаар давахыг оролдсон нь өнгөрсөн оныхоос /150/ хэд дахин өссөн үзүүлэлт юм.


Өнгөрсөн долоо хоногийн байдлаар, Беларусь-Польшийн хил дээр эмэгтэйчүүд, хүүхдүүд багтсан 2000 орчим хүн гацаад байжээ.

関連ニュース