Төл малын вакцинжуулалт 90.2 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд хуваарийн дагуу вакцинжуулалтыг хийж байна. Нийт 1477.0 мянга толгой мал, амьтан хамруулахаас 1344.7 мянган толгой мал, амьтныг хамруулж, вакцинжуулалт 91 хувьтай байна. Бруцеллёзийн тухайд вакцинжуулалтын явцын мэдээг ажлын өдөр бүр сумын мал эмнэлгийн тасгаас авч нэгтгэн МЭЕГ-т мэдээлж байгаа ба аймгийн хэмжээнд 1440.0 мянган төл малыг хамруулахаас нийт 1299.0 мянган төл малыг хамруулж, вакцинжуулалт 90.2 хувьтай байна.
Малын шимэгчтэх өвчний арга хэмжээнд малын угаалга, туулгалтад нийт 8.1
сая толгой мал хамруулахаас 7.2 сая толгой мал
хамруулж, 88.8 хувьтай явж байна.