Ираны цөмийн гэрээний асуудлаарх хэлэлцээ эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЕНА. /Xinhua/.
Ираны цөмийн гэрээг сэргээх зорилго
бүхий хэлэлцээ таван сарын турш завсарласны эцэст даваа гарагт Австрийн нийслэл
Вена хотноо эхэлжээ.
АНУ-ын
Ерөнхийлөгч асан Дональд Трамп улс орноо 2018 оны тавдугаар сард “Үйл
ажиллагааны цогц төлөвлөгөө” гэрээнээс гаргаж, Ираны эсрэг нэг талын хориг арга хэмжээнүүдийг дахин тогтоосон юм. Үүний хариуд Иран 2019
оны тавдугаар сараас гэрээний дагуу хүлээсэн үүрэг амлалтуудаасаа няцаж эхэлсэн
байна.
Ираны шинэ
хэлэлцээний багийн хувьд цөмийн гэрээг сэргээх дараах шаардлагуудыг тавьжээ. Үүнд,
АНУ-ын авч хэрэгжүүлсэн бүх хориг арга хэмжээг цуцлах, мөн хоригийг цуцлах үйл
явцыг шалгах механизм бий болгох, АНУ-аас дараагийн засаг захиргаа нь хэлэлцээрийг
зөрчихгүй байх баталгаа авах зэрэг багтаж байгаа ажээ.