Барилгын цэргийн 342 дугаар анги байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-02 14:52:06

Архангай /МОНЦАМЭ/. Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайханаар ахлуулсан ажлын баг Архангай аймагт ажиллалаа.

Барилгын цэргийн 342-р ангийг Архангай аймагт байгуулахаар болж, Захирагч, удирдлагуудыг томилжээ.

342 дугаар ангийн Захирагчаар Архангай аймгийн уугуул дэд хурандаа Д.Зоригтсайханыг томилсон байна. Ажлын баг аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Тамгын дарга Ц.Бадрах тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, цэргийн ангийн талаарх мэдээллийг танилцуулан, харилцан санал солилцжээ. Бүтээн байгуулалт, экологийн чиглэлээр дагнасан тус ангийн үйл ажиллагаа ирэх оноос эхлэх юм.

関連ニュース