Япон Афганистанд 100 сая ам.долларын тусламж санал болгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/.
Японы Засгийн газар Афганистанд 100
сая орчим ам.долларын тусламж санал болгохоор шийдвэрлэжээ.
Афганистанд “Талибан”
хөдөлгөөн хяналтаа тогтоосноос хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч буй бөгөөд тус улсын эдийн засаг хямраад байгаа юм. Тухайлбал, хүн амын 60 хувь нь хангалттай
хоол хүнсгүй байгаагаас гадна афганчууд ган гачиг, ядуурал, “COVID-19” цар тахлын үр дагаварт нэрвэгдээд байна.
Япон улс Афганистанд
үзүүлэх тусламжийг даваа гарагт баталсан төсвийн тодотголдоо тусгажээ. Энэхүү санхүүжилтийг
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүүхдийн сан зэрэг олон улсын 16 байгууллагаар
дамжуулан хоол хүнсээр хангах, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад зориулна.
“Талибан” Афганистанд
хяналтаа тогтоосноос хойш Япон улсын зүгээс хоёр дахь удаагаа тусламж үзүүлэх
гэж буй нь юм. Тодруулбал, тус улс өнгөрсөн 10 дугаар сард 58 сая орчим ам.долларын яаралтай
буцалтгүй тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.
“Манай улс
Афганистаны ард түмнийг үргэлжлүүлэн дэмжиж, тус улсад төдийгүй эргэн тойрны
бүс нутагт тогтвортой байдлыг цогцлоохын төлөө идэвхийлэн ажиллана” гэж Японы
Засгийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.