Оны эхний 11 сард төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл 4 гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-22 14:33:19

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн эмнэлгийн байгууллагууд 551 ор, амбулаторийн 98 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 317.5  мянган хүнд амбулаторийн үзлэг хийжээ. Үүний 153.8 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг, 16.2 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байна. 

Оны эхний 11 сард хүн амын нас баралт 473 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27 (6.0%) тохиолдлоор өссөн байна. Мянган хүнд ногдох төрөлт 16.3, нас баралт 4.9 ногдож хүн амын ердийн цэвэр өсөлт 11.4 промил байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна. 

Мөн төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл 4 гарсан бол 1-5 насны хүүхдийн эндэгдэл 6, нялхсын буюу 1 хүртэлх насны хүүхдийн нас баралт 13 гарчээОны эхний 11 сард 1546 эх төрж, 1554 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 63 (4.6%)  хүүхдээр нэмэгдсэн байна.
Вакцинжуулалтад хамрагдвал зохих 2 хүртэлх насны хүүхдийн 97.7 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Цэцэрлэг, Өлзийт, Хашаат, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Цахир сум 100.0 хувь хамруулжээ.

    

関連ニュース