Казахстанд сурагчдын өвлийн амралтыг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-07 12:43:59

НУР-СУЛТАН. /KAZINFORM/. Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яам сурагчдын өвлийн амралтыг нэгдүгээр сарын 17-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.


“Сургуулийн өмнөх боловсрол олгох төв, цэцэрлэгүүдийн хувьд хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна” гэж Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд Шолпан Каринова мэдэгдсэн байна.


Коллеж, их сургуулийн оюутнуудын өвлийн амралт нэгдүгээр сарын 24 хүртэл үргэлжилнэ. Ш.Каринова коллеж, их сургуулиудын хоёрдугаар улирлын хичээл сургалтын хөтөлбөрөөсөө хамааран нэгдүгээр сарын 24-нөөс эхэлнэ гэдгийг онцлон хэлжээ. 

関連ニュース