“Сургалт, сурталчилгаа, мэдээллийн танхим”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-10 16:54:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Гүүд нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Сургалт сурталчилгаа мэдээллийн танхим”-тай боллоо. Дархан-Уул аймаг 2022 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласан. Хүүхдийн хөгжлийг дэмжсэн ажлын эхлэл, энэхүү сургалт мэдээллийн төвийн нээлтээр эхэлж байгаагаараа онцлог гэж ГБХЗХГ-ын дарга А.Амгалан хэллээ.

Сургалт сурталчилгаа, мэдээллийн төв нээснээр оролцооны байгууллагын сурагчид өөрсдийн хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцах, сургалт зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа хийх боломж нээгдэж байна. Сурагчдын хөгжих боломжийг нээж, Дархан сумын ЗДТГ-аас олон үйлдэлт принтерийг хандивласанд болон хүүхдийн хөгжлийг ямагт дэмжиж байдаг “Гүүд нейборс” ОУТББ-ын хамт олон оролцооны байгууллагын сурагчид талархал илэрхийлж байлаа.

関連ニュース